МЭДЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ
Оригинал болон хуурамч ТҮЛШНИЙ ШҮҮР
Түлшний шүүр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Түлшний шүүр нь бензин болон дизель түлшний бохирдлыг шүүж цэвэр байлгах үүрэгтэй бөгөөд түлшний системд хамаарах форсунк болон түлшний насосыг эвдрэлээс хамгаалж хөдөлгүүрийн хэвийн ажиллагааг хангадаг.

 

Хуурамч түлшний шүүрийг оригинал түлшний шүүртэй харьцуулахад

-        Оригинал түлшний шүүрний шүүгч цаас нь 1100см2 байхад хуурамч түлшний шүүрнийх 806см2 буюу оригинал шүүрнийхээ 70 хувьд нь ч хүрдэггүй. Мөн хуурамч түлшний шүүрний шүүгч цаасны төгсгөл нь жигд бус нугаларсан байдаг байна. Хуурамч түлшний шүүрийг ашигласнаар түлшний насос бөглөрөх аюултай. Ингэснээр хөдөлгүүрийг асаах болон гаазлах үед доголдол үүсдэг. Мөн цилиндрт тортог тогтсоны улмаас автомашинд дуу ордог аж.

 

Хуурамч түлшний шүүр рүү өндөр даралтаар түлш шахаж үзэх үед хуурамч шүүр нь 1.3 мега паскаль даралтанд хагарсан бол оригинал шүүр нь 3.7 мегапаскал даралтыг тэсвэрлэх чадвартай байсан юм. Эндээс оригинал түлшний шүүр нь хуурамч шүүрнээсээ 3 дахин илүү чанартай болохыг харуулж байна.

 

Хэрвээ хуурамч түлшний шүүрийг ашиглавал бохирдол хөдөлгүүрт нэвтрэх аюултай. Ингэснээр порсунк бөглөрч автомашин асахгүй байх, угзчих болон гэнэт унтрах зэрэг доголдлууд үүсдэг. Ийм доголдол гэнэтийн осолд хүргэж болзошгүй байдаг юм.