МЭДЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ
Оригинал болон хуурамч НАКЛАД
Наклад

 

Наклад нь тормосны системийн гол эд анги юм.

 

Оригинал накладыг хэт хүйтэн болон хэт халуунд тормослох чадвараа алдадгүй материалаар хийдэг бөгөөд мөн уг материал нь асбест зэрэг хүний эрүүл мэндэд хортой бодис агуулдаггүй юм.

 

Хуурамч накладыг оригиналтай харьцуулахад

-        Хуурамчийн бүтэц нь бүдүүн тойм, ширхэг нь том байдгаас гадна асбест зэрэг хортой бодисоор хийгддэг тул хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй юм. Мөн хуурамч наклад нь тормослох үед дуу чимээ ихээр гаргадаг тул жолооч болон зорчигчдод тав тухгүй байдал үүсгэдэг аж.

 

Ажиллагааг нь шалгаж үзэхэд оригналь наклад нь 2,362 килограмм ачааллыг тэсвэрлэж байхад хуурамч нь тогтмол бус үр дүн үзүүлж байсан бөгөөд дунджаар 1,996 килограмм ачаалалд тормослох чадвараа алдаж, эвдэрч байсан.

 

Оригналь накладны гадаргууг сайтар ажиглавал жигд элэгдсэн байхад хуурамч нь жигд бус элэгддэг бөгөөд гэнэт огцом тормослох үед хуурамч накладны зуурагч эд нь арын тавгаасаа салж осол гаргах аюултай байдаг юм.