МЭДЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ
Оригинал болон хуурамч ТОСНЫ ШҮҮР

тосны шүүр

 

 

Хөдөлгүүрээ оригналь тосны шүүрээр хамгаалах хэрэгтэй. Ингэснээр хөдөлгүүрийн хэвийн ажиллагаа хангагдах болно.

Бохирдсон хөдөлгүүрийн тос нь хөдөлгүүрийн ажиллагаанд доголдол үүсгэдэг. Тосны шүүр нь тосны бохирдлыг шүүж хөдөлгүүрийн тасралтгүй жигд ажиллагааг хангадаг.
 
Хуурамч тосны шүүрийг оригнальтай харьцуулахад:
Сэлбэг дээрхи бичгийг харьцуулбал хуурамч тосны шүүрэн дээрхи солонгосоор бичсэн анхааруулгын хэсэгт алдаа байгаа нь шууд харагдах болно.


Оригналь тосны шүүрний шүүгч эдийг дарагч пүрш нь хотгор металл байхад хуурамч шүүр нь ороомог пүрштэй байдаг. Ингэснээр тос шүүгдэхгүйгээр хөдөлгүүрт орж болзошгүй юм.
Оригналь шүүрний шүүгч цаас нь 1,120см2 байхад хуурамч тосны шүүрнийх талд нь ч хүрэх гүй буюу 550см2 шүүгч цаастай байдаг.
 

Ажиллагааг нь шалгаж үзэхэд оригналь тосний шүүр нь 99% шүүж байхад хуурамч нь 50% -д ч хүрэхгүй байсан. Туршилтын дүнгээс харахад хуурамч шүүрний шүүх чадвар нь оригналь шүүрний шүүх чадварын талд нь ч хүрдэггүй байна. Мөн, хөдөлгүүр асах үед хуурамч тосны шүүрээр тос асгардаг.