МЭДЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ
Оригинал болон хуурамч АГААР ШҮҮГЧ
 
Агаар шүүгч

Агаар шүүгч нь агаарын тоос шороог шүүж автомашины салон болон хөдөлгүүрт тоосгүй агаар нэвтрүүлэхэд зориулагдсан.

 

Агаар шүүгч нь гаднаас орж буй агаар дахь тоосыг идэвхижүүлсэн нүүрс ашиглан цэвэршүүлдэг. Түүний чанар нь Air Condition –ны гүйцэтгэлд шууд нөлөөлж ууршуулагч аппаратны (форсунк) дулаан солилцоо болон найдвартай ажиллагааг дэмждэг.

 

Хуурамч агаар шүүгчийг оригнальтай харьцуулахад

-        Хуурамч агаар шүүгчийн нүүрсэн цаас нь бичиг хэргийн цаастай адил чанартай байдаг тул тоос шүүх чадвараар дутмаг байдаг.

 

Ажиллагааг нь шалгаж үзэхэд хуурамч агаар шүүгчийн тоос шүүх чадвар нь муу байсны дээр агаарыг чөлөөтэй нэвтрүүлэхгүй байсан. Мөн шатааж үзэхэд оригнал агаар шүүгчийн шүүгч цаас нь галыг бөхөөх чадвартай байсан бол хуурамч нь шууд шатаж байсан.

 

Хуурамч агаар шүүгч нь тоосыг сайн шүүж чададгүй тул зорчигчийн эрүүл мэндэд болон хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Харин оригналь агаар шүүгч нь баталгаатай шүүгч цаас ашигладаг тул автомашины эд анги болон зорчигчийн эрүүл мэндийг гадны тоос шороо, бохирдолоос идэвхитэй хамгаалж байдаг.