card

Бидний тухай

Бид Хьюндай автомашины худалдаа, автомашины засвар үйлчилгээ болон Hyundai Mobis -н оригинал сэлбэгийн нийлүүлэлт зэрэг бүрэн цогц үйлчилгээг үйлчлүүлэгч та бүхэндээ өргөн барьж байна.

ШИНЭ БОДЛОГО ШИНЭ БОЛОМЖУУД

Мэргэжлийн нэг баг, Монгол улсын тогтвортой хөгжлийн төлөө харилцагч бүрт хамгийн шилдэг шийдлийг хүргэнэ.

ТҮҮХЭН ЗАМНАЛ

2011.01.01 ОНД ...

“Монгол Хьюндай Автомотив” ХХК нь дэлхийн автомашины зах зээлд тэргүүлэгч эхний таван үйлдвэрлэгчийн нэг болох БНСУ - н “Хьюндай Мотор” компаний Монгол улс дахь албан ёсны дистрибьютороор сонгогдон үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа билээ.

Бид Хьюндай автомашины худалдаа, автомашины засвар үйлчилгээ болон Hyundai Mobis - н оригинал сэлбэгийн нийлүүлэлт зэрэг бүрэн цогц үйлчилгээг үйлчлүүлэгч та бүхэндээ өргөн барьж байна. 

2011 ОНЫ 7 САРААС

Бид үйлдвэрлэгдсэн бүх автомашиндаа бид 1 жил буюу 20000км байсан үйлдвэрийн баталгааг 3 жил буюу 100,000км - н баталгаа болгож байгаа бөгөөд бидний худалдаалдаг автомашинуудыг сибирийн бүсийн хүйтэн нөхцөлд зориулан тусгайлан үйлдвэрлэсэн байдаг юм.

Манай компаний засвар үйлчилгээний төв нь 1800м2 талбайтай, 20 автомашинд зэрэг үйлчлэх боломж бүхий Монголын ууган авто засварын төвүүдийн нэг билээ. Манай мэргэшсэн гадаад дотоодын инженер, техникийн ажилчид зориулалтын орчинд агрегат засвар оношлогоо, тэнхлэг тохируулах, air condition цэнэглэх, кузов сэв засвар, автомашины рамны гажилт, будаг кодоор гаргах, автомашины дуудлагын ачилт гэх мэт бүх төрлийн засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай шуурхай хийдэг.

HYUNDAI MOBIS 

Бид Hyundai Mobis - н оригинал сэлбэг нийлүүлэгч бөгөөд захиалсан сэлбэгийг  өөрсдийн тусгай систем, програмаар дамжуулан 14-21 хоногт хурдан шуурхай нийлүүлдэг.

Манай сэлбэгийн дэлгүүрт Хьюндайгийн 20 -иод загварын автомашины бүх төрлийн (3000 гаруй нэр төрлийн) оригинал шинэ сэлбэг байнга худалдаалагдаж байна.