ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ

 

Манай компаний засвар үйлчилгээний төв нь 1800м2 талбайтай, 20 автомашинд зэрэг үйлчлэх боломж бүхий Монголын ууган авто засварын төвүүдийн нэг билээ. Манай мэргэшсэн инженер, техникийн ажилчид зориулалтын орчинд бүх төрлийн засвар үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд чанартай шуурхай хийдэг. 

 

Бид бүх төрлийн Хьюндай автомашины гарын авлагаас бүрдсэн номын санг байгуулсан бөгөөд мөн Хьюндайгийн онлайн системд нэвтрэн онлайн номын санг үйл ажиллагаандаа өргөнөөр ашигладаг. Автомашины бүрэн хэмжээний бүх төрлийн их биений засвар үйлчилгээ, рамны гажилт гаргах, будаг замаск цогцоор нь стандартын дагуу, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.
Будгийн зориулалтын камерт, стандартын дагуу автомашин будах үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж байна. Бүх төрлийн автомашины хөдөлгүүрийн тос болон, бусад тос тосолгооны материалыг сольж өгөх үйлчилгээтэй.
Будгийн өнгө кодоор гарган таны хүссэн өнгийг найруулж өгнө. Будгийн худалдаа, захиалга. Бусад иж бүрдэл лак, замаск, грунт, шингэлэгч гэх мэт. Бүх төрлийн автомашины тэнхлэг тохиргоог сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж ашиглан түргэн шуурхай хийж гүйцэтгэж байна.
Бүх төрлийн компьютер оношилгоог 2016 оны хамгийн сүүлийн үеийн GDS мобайл сканнер ашиглан гүйцэтгэхээс гадна шаардлагатай үед тусгай онлайн системээр дамжуулан автомашиныг оношилж байна. Hyundai MOBIS – н Монгол дахь албан ёсны борлуулагч юм. Бид нийт 20 - иод загварын автомашины экспортын оригинал шинэ сэлбэгийг шууд үйлдвэрээс нь хэрэглэгчиддээ нийлүүлж байна.
Бүх төрлийн автомашины AC (air condition) цэнэглэх үйлчилгээг бид нэвтрүүлээд байна. Засвар үйлчилгээ хийлгэх зуураа амарч болох хүлээлгийн тохилог өрөө. Засвар үйлилгээ, сэлбэг захиалга, касс гурвыг нэг дор багтаасан нэг цэгийн үйлчилгээ.
Сүүлийн үеийн 10 лифт бүхий зааланд бүх төрлийн оношилгоо, хөдөлгүүр болон агрегат засвар үйлчилгээг өндөр түвшинд мэргэжлийн инженерүүд чанартай хийж гүйцэтгэнэ. 24 цагийн, шуурхай дуудлагын үйлчилгээ. Утас: 99905521