Hyundai Motor Group компани цахилгаан машинд зориулсан автомат цэнэглэгч роботоо танилцууллаа.

A- A A+
Hyundai Motor Group компани цахилгаан машинд зориулсан автомат цэнэглэгч роботоо танилцууллаа.
  • Эдгээр зургуудад робот нь цахилгаан машинтай (EV) хэрхэн холбогдож, автоматаар цэнэглэгч портыг нээж, залгуурт залгаж байгааг харуулж байна.
  • Автомат цэнэглэгч робот (ACR) нь цэнэглэгчийн байршил, цаг агаар, болзошгүй саад бэрхшээлээс үл хамааран бүх орчинд найдвартай ажиллахаар бүтээгдсэн.
  • ACR нь 3D камерт суурилсан хиймэл оюун ухаан (AI) алгоритмаар хэрэгждэг хяналтын технологийг ашиглан цэнэглэгчийг порт руу зөв залгадаг.
  • Роботууд ойрын ирээдүйд цахилгаан машин цэнэглэлт, хүртээмжтэй байдал, зарим EV автомашины жолооч нарт тулгардаг түгээмэл асуудлуудыг нааштайгаар шийдэх боломжтой гэж үзэж байна.

  • ACR нь 2023 оны 3-р сарын 31-ээс 4-р сарын 9-ний хооронд болох Seoul Mobility Show-ны Hyundai Motor’s exhibition booth-д танилцуулагдахаар болжээ.



SEOUL, 2023 оны 3-р сарын 21 – Hyundai Motor Group (Групп) цахилгаан автомашинд (EV) автомат цэнэглэгч робот (ACR) бүтээж, түүний чадварыг харуулсан видеог өнөөдөр гаргалаа.

Робот нь автомашины порт руу цэнэглэгчийг холбож цэнэглэх үйл ажиллагааг эхлүүлдэг. Цэнэглэж дууссаны дараа робот цэнэглэгчийг салгаж, зохих газарт нь буцааж, тээврийн хэрэгслийн цэнэглэгч портын тагийг хаадаг байна.


“ACR нь цахилгаан автомашиныг харанхуй орчинд ч саадгүй хялбархан цэнэглэж чаддаг нь тав тухыг илүү нэмэгдүүлжээ. Цэнэглэх кабель нь зузаан, хүнд болж илүү өндөр хурдаар цэнэглэх боломжтой болсон тул ялангуяа хөдөлгөөнт таны цагийг хэмнэнэ” гэж Hyundai Motor Group-ийн Робот хөгжүүлэлтийн лабораторийн дарга Дун Жин Хён хэлэв. Тэрээр цааш нь "Бид аюулгүй байдлыг нь нэмэгдүүлэх, тав тухтай байдлыг хангах үүднээс ACR-ийг үргэлжлүүлэн хөгжүүлж, цэнэглэх цэгүүдэд байршуулж цахилгаан автомашины хэрэглэгчдэд хүртээмжтэй болгох болно” гэв.