Hyundai INSTER жижиг ангиллын шилдэг цахилгаан автомашинаар шалгарлаа

A- A A+
Hyundai INSTER жижиг ангиллын шилдэг цахилгаан автомашинаар шалгарлаа

Hyundai Motor компанийн INSTER загвар (Солонгост CASPER ELECTRIC нэрээр худалдаалагддаг) Германы Auto Bild сэтгүүлийн зохион байгуулсан жижиг ангиллын цахилгаан автомашины харьцуулсан туршилтад тэргүүн байр эзэллээ. Энэхүү нийтлэл нь 2026 оны 4-р сарын 16-нд хэвлэгдсэн Auto Bild сэтгүүлийн 16/2026 дугаарт нийтлэгдсэн байна.

Европын зах зээл дэх жижиг ангиллын тэргүүлэх цахилгаан автомашинуудыг харьцуулсан энэхүү туршилтад INSTER нийт 800 онооноос 558 оноо авч, бүх ангилалд хамгийн өндөр үнэлгээ авсан байна. Үнэлгээг кузов, тав тух, хүч дамжуулах систем, жолоодлогын үзүүлэлт, холболт, зардлын үр ашиг, байгаль орчинд ээлтэй байдал гэсэн долоон ангиллаар хийжээ. Энэ нь хоёрдугаар байр эзэлсэн автомашины 503 оноо, гуравдугаар байрны 501 онооноос мэдэгдэхүйц өндөр үзүүлэлт болсон байна.

Ялалтын гол нууц нь юу байв?

Auto Bild сэтгүүл INSTER-ийн эрчим хүчний хэрэглээний өндөр үр ашгийг хүч дамжуулах системийн ангилал дахь хамгийн том давуу тал гэж онцолжээ. Хурд огцом нэмэх, бууруулах зэрэг ачаалалтай нөхцөлд хийсэн туршилтаар INSTER бодит хэрэглээнд дунджаар 1 кВт.ц эрчим хүчээр 6.71 км зам туулсан үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь гол өрсөлдөгчдөөсөө 20–30 хувиар илүү үр ашигтай үзүүлэлт болсон юм.

Энэхүү өндөр үр ашиг нь бодит жолоодлогын нөхцөлд 308 км хүртэлх зай туулах боломжийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь өрсөлдөгч загваруудаас илүү үзүүлэлт болсон байна.

Мөн эрчим хүчний ийм хэмнэлттэй байдал нь байгаль орчинд ээлтэй байдал болон зардлын үр ашгийн үнэлгээнд эерэгээр нөлөөлжээ. Auto Bild сэтгүүл INSTER-ийг “засвар үйлчилгээний зардлыг бууруулахад хамгийн ашигтай загвар” хэмээн онцолсон бөгөөд энэ нь зардлын үр ашгийн ангилалд өрсөлдөгчдөөсөө 13 хүртэлх онооны илүүтэй гарахад нөлөөлсөн байна.

Дотоод зай талбай нь юугаараа онцгой вэ?

INSTER нь дотоод орон зайг үр ашигтай ашигласнаараа мөн давуу талтай байжээ. Кузовын ангиллын олон зориулалттай байдлын хэсэгт тус загвар 8 оноо авч, өрсөлдөгч хоёр автомашин тус бүр 2 оноо авснаас хавьгүй өндөр үнэлгээтэй гарсан байна.

Энэ давуу талыг бий болгосон гол шийдлүүд нь хоёрдугаар эгнээний гулсдаг суудал болон бүрэн эвхэгддэг урд зорчигчийн суудал юм. Ингэснээр зорчигч болон ачааны хэрэгцээнд нийцүүлэн дотоод орон зайг уян хатан өөрчлөх боломжтой болжээ.

Мөн тав тух болон жолоодлогын үзүүлэлтийн ангилалд INSTER өрсөлдөгчдөө давсан байна. 100 км/цагийн хурднаас бүрэн зогсох хүртэлх тоормосны зай нь 35.8 метр байсан нь хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө ойролцоогоор 3 метрээр богино үзүүлэлт болсон юм. Түүнчлэн жолооны нарийн мэдрэмж, тогтвортой байдлаараа өндөр үнэлгээ авчээ.

Үүнээс гадна Auto Bild сэтгүүлээс ажилдаа зорчдог болон үнэ, ашиглалтын зардлыг чухалчилдаг хэрэглэгчдэд зориулсан “Шилдэг жижиг цахилгаан автомашин” үнэлгээнд INSTER мөн таван өрсөлдөгчөө тэргүүлэн нэгдүгээр байрт шалгарсан байна.