- Hyundai N компани бүх дугуйгаар хөтлөгчтэй, цахилгаан хөдөлгүүртэй IONIQ 5 N загвараа Арктикийн өвлийн эрс тэс нөхцөлд Шведийн Аржеплог хотод туршиж байна.
- IONIQ 5 N-ийг 2023 оны 7-р сард N брэндийн анхны өндөр хүчин чадалтай олон тоогоор үйлдвэрлэгдэх EV нь Hyundai компанийн цахилгаан автомашины ирээдүйн хөгжлийг улам хурдасгахаар болж байна.
- N брэнд IONIQ 5 N-ийн анхны мэдэгдлийг хийлээ. Энэ нь өндөр хүчин чадалтай цахилгаан автомашины шинэ загварын хувьсал өөрчлөлтийг илтгэв.
Хьюндай Мотор компани Шведийн Аржеплог дахь Hyundai Mobis туршилтын талбайд анхны өндөр хүчин чадалтай, бүрэн цахилгаан N брэндийн загвар болох IONIQ 5 N-ийн өвлийн улиралд хийсэн туршилтын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Арктикийн тойрогтой зэргэлдээ орших байрлалыг харгалзан Аржеплог дахь Hyundai Mobis туршилтын талбайг сонгосон нь энэхүү талбайн мөсөн гадаргуу, -30°C (-22) хүртэл хүйтэн температур гэх мэт өвлийн иж бүрэн туршилт хийхэд автомашин үйлдвэрлэгчдэд шаардлагатай бүх сорилтыг агуулсан байдагтай холбоотой гэнэ. Энэ нь Hyundai N загварын инженерүүдэд IONIQ 5 N зэрэг шинэ загваруудыг хамгийн бага үрэлттэй нөхцөлд турших боломжийг олгож, автомашины хариу үйлдэл үзүүлэх шинж чанар болон автомашины жолоодлогын үед аюулгүй, урьдчилан таамаглахуйц ажиллах чадвар хоорондын оновчтой тэнцвэрийг олж авах боломжийг олгодог байна.