Hyundai Motor Company болон Kia Corporation хамтран ухаалаг үйлдвэрийн шинэлэг технологиудыг хуваалцах шинэ технологийн үзэсгэлэн болох "E-FOREST TECH DAY 2024"-ийг зохион байгуулж байна. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь мөн Хьюндай Мотор болон Киа компанийн Программ хангамжаар тодорхойлогдсон үйлдвэрт (SDF) шилжих ирээдүйн алсын харааг танилцуулах платформ болж байна.
E-FOREST TECH DAY нь судалгаа, хөгжлийн ололт амжилтыг хуваалцах, техникийн хэрэглээний хүрээг өргөжүүлэх зорилготойгоор байгуулагдсан.
Энэ жилийн арга хэмжээ 10-р сарын 22-ноос 10-р сарын 24-ний хооронд Hyundai Motor болон Kia Uiwang Судалгааны Хүрээлэнд болно.
Энэхүү арга хэмжээнд Hyundai Motor, Kia, Hyundai Mobis, Hyundai Rotem, Hyundai Wia, Hyundai Autoever, Hyundai Glovis, Hyundai Transys зэрэг Хьюндай Мотор группийн зургаан компани оролцож байна. Тэд SDF, AAM (дэвшилтэт агаарын хөдөлгөөн), робот техник, гарааны бизнес гэсэн дөрвөн сэдэвт танхимд 200 гаруй шинэ үйлдвэрлэлийн технологийг танилцуулж, ирээдүйн хөгжлийн чиглэлийг санал болгоно.
Мөн Hyundai Motor болон Kia компаниуд шинэ үйлдвэрлэлийн технологийн танилцуулгын хурал, программ хангамжийн хэрэглэгчийн бага хурал,мэргэжлийн түншүүд болон гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан семинаруудыг зохион байгуулж, оролцогчдын мэдээлэл, харилцаа холбоог жигд хуваалцахад дэмжлэг үзүүлэв.