Хьюндай Мотор компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Хосе Муноз тус компанийн Намян дах Судалгаа&Хөгжлийн төвд олон нийтийг хамарсан уулзалтыг ажилчидтай хийсэн нь Хьюндай Мотор компанийн гүйцэтгэх захирлын үүргийг хүлээж авснаас хойших анхны уулзалт юм.
Арга хэмжээний үеэр Муноз ажилчидтай болон инженерүүдтэй дата өгөгдөл, статистикийн нийтлэг мэдээллийг хуваалцдаг шууд харилцаа үүсгэн ажиллах амлалтаа онцлон тэмдэглэв.
Олон нийтийг хамарсан уулзалтыг эхлүүлж ерөнхийлөгч Муноз ирээдүйн бизнес төлөвлөгөөний талаар шууд ярьж эхэлсэн ба, хурдацтай өөрчлөгдөж буй бизнесийн орчинд тогтвортой амжилтыг хангахын тулд Хьюндай Мотор-ын үйлчлүүлэгч төвтэй ухагдахууны ач холбогдлыг онцолж, тогтвортой амжилтыг хангахын тулд чанарын өндөр стандартад хүрэхийн чухлыг онцоллоо.
“Би өөрөө инженер хүний хувьд Намянгийн шилдэг багтай цагийг өнгөрөөхийг тэсэн ядан хүлээж байсан. Би гэр бүлийнхэн шигээ хайртай хүмүүсээсээ их хүлээлттэй байгаа учраас инженерүүдийн ур чадварыг сорих төлөвтэй байна” гэж ерөнхийлөгч Муноз хэлэв.Ерөнхийлөгч Муноз Гүйцэтгэх захирлаар ажилласан эхний хоёр сарынхаа талаар сэтгэгдлээ хуваалцаж,
Хьюндай Мотор-ын удирдлагын стратеги, ирээдүйн алсын хараа, гол сорилтуудыг даван туулах арга барилыг тодорхойлсон. Цахилгаан машин (EVs) болон бие даасан жолоодлогын технологийн талаар Муноз Хьюндай болон түүний ажилчид дэвшилтэт технологийн хөгжил, стратегийн түншлэлийн тусламжтайгаар илүү их амжилтад хүрч чадна гэдгийг онцлон тэмдэглэв.