Hyundai Motor компани 2025 оны Seoul Mobility шоунд шинэ үеийн NEXO загварын устөрөгчийн түлшээр ажилладаг цахилгаан автомашинаа албан ёсоор танилцууллаа.
Энэхүү дунд гарын SUV нь Hyundai-ийн 27 жилийн турш хуримтлуулсан түлшний эсийн технологийн шинэ оргил болж байгаа бөгөөд компанийн ухаалаг шийдэл боловсруулах зорилтын бодит илэрхийлэл юм.
Шинэлэг дизайн ба инженерчлэлийн дэвшил
Шинэ үеийн NEXO нь “Art of Steel” загварын философид тулгуурласан гадна хийцтэй бөгөөд орчин үеийн дэгжин, хүчирхэг төрхийг илэрхийлдэг. Салоны хувьд тав тухыг дээд зэргээр хангасан ба амралтын горимтой урд суудлууд болон өргөтгөсөн ачаа тээшний багтаамж зэрэг нь хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шийдлүүдийг санал болгож байна.
700 км хүртэлх зайг ердөө тавхан минутын цэнэглэлтээр
NEXO нь устөрөгчийн түлшээр ажиллах шинэ моторт систем, өндөр үр ашигтай инвертерээр тоноглогдсон бөгөөд илүү үр ашигтай, удаан эдэлгээтэй болсон. Зөвхөн таван минутын богино хугацаанд цэнэглэгдэн 700 км хүртэл туулах чадвартайгаараа онцлог. Мөн анх удаа чиргүүл чирэх боломжтой устөрөгчийн тээврийн хэрэгсэл болж, хэрэглээний олон талт байдлыг харуулж байна.
Дээд зэргийн аюулгүй байдал, ухаалаг системүүд
Шинэ NEXO нь дэвшилтэт жолоочийн туслах систем, ослын үеийн хамгаалалтын дээд зэргийн шийдлүүдийг багтаасан. Hyundai Motor компани нь зөвхөн цахилгаан болон гибрид тээврийн хэрэгсэл бус, устөрөгчийн хөдөлгүүрт шийдлүүдийг хөгжүүлэх замаар илүү өргөн хүрээтэй, хүртээмжтэй цахилгаанжуулалтын стратегийг хэрэгжүүлж байгаа бөгөөд шинэ үеийн NEXO нь энэхүү зорилгын гол илэрхийлэл болж байна.
Шинэ NEXO бол зөвхөн технологийн дэвшил бус, ногоон ирээдүйг бүтээх Hyundai-ийн тууштай амлалтын бодит баталгаа юм