Hyundai Motors "Pure Flow, Refined" концепцийн хүрээнд шинэ IONIQ 6 болон IONIQ 6 N line загварыг танилцууллаа

A- A A+
Hyundai Motors

•Seoul Mobility шоунд цахилгаан машины загварын шинэ стандарт тогтоож, сонирхолтой муруй дизайн, сайжруулсан харьцаатай EV загварын IONIQ 6 болон IONIQ 6 N Line шинэ загваруудаа танилцууллаа.

•RN22e Rolling Lab-аас сэдэвлэсэн шинэ IONIQ 6 N Line нь уран баримал мэт хийцтэй гупер болон давшингуй хэв маягтай дизайн нь хүчирхэг дүр төрхтэй болгожээ.

•Дотоод загвар, салон нь илүү тав тухтай, хэрэглэгчдэд ээлтэй болж шинэчлэгдсэн бөгөөд жолооны хүрдний сайжруулсан материал, боловсронгуй систем болон томруулсан нэгдсэн дэлгэцтэй болсон.

•Hyundai Motors ирээдүйн байр сууриа харуулж, өндөр гүйцэтгэлтэй цахилгаан IONIQ 6 N загварыг танилцуулж, сэтгэл догдлуулам шинэ цахилгаан машины үе ирж буйг илтгэв.

Шинэ IONIQ 6 загвар нь өндөрсгөсөн капот, уртасгасан кузов, мөн аварга загасны хамар мэт дизайнтай бөгөөд салхи зүсэн яваа мэт спортлог, уран хийцтэй төрхийг бүрдүүлжээ. Доод хэсгийн хар өнгийн гоёл нь хаалганы шугамыг даган үргэлжилж, машиныг илүү аэродинамик, шувтан төрхтэйгөөр харагдуулжээ.

Өмнөх загварын томоохон спойлер хасагдаж, оронд нь сунасан "ducktail" буюу нугас сүүл хэлбэрийн спойлер нэмэгдсэн нь аэродинамикийг хадгалах төдийгүй илүү дэгжин, цэвэрхэн дүр төрхийг бүрдүүлж өгчээ.

Машины урд болон хойд талын дизайн нь илүү орчин үеийн, технологийн шинж чанартай болсон. Тусдаа байрласан нимгэн DRL гэрэл болон гол гэрлүүд, хөндлөн чиглэлтэй элементүүд нь машиныг өргөн, гоёмсог харагдуулдаг.

Дотоод засал нь ‘Mindful Cocoon’ буюу тайван, төвлөрөхүйц орчны концепцийг хадгалсан хэвээр бөгөөд хэрэглэгчийн тав тух, хялбар хэрэглээг илүүтэй анхаарсан. Жолооны хүрдийг шинээр зохион бүтээж, хаалганы бүрээсийг илүү чанартай материал ашиглан хийсэн нь дотоод салон дизайныг илүү тансаг болгосон. Мөн төв консулын зохион байгуулалтыг сайжруулж нэгдсэн том дэлгэцтэй болсноор хэрэглээг илүү хялбар болгосон байна.

Шинэ IONIQ 6 загвартай хамт танилцуулагдсан IONIQ 6 N Line нь 2022 онд танилцуулагдсан RN22e Rolling Lab загварын дизайны генийг өвлөж, илүү зоримог, өвөрмөц төрхтэй болсон.

N Line загварын эрч хүчтэй, спортлог дизайныг тодотгохын тулд урд ба хойд талын далавч хэлбэртэй гупeр нь илүү уран хийцтэй, нарийвчилсан деталуудаар баяжуулагдаж, далавчнаас сэдэвлэсэн хийц болон хажуу талаараа нэгэн шулуун зураасаар товойсон хажуугийн хормой нь цахилгаан стриймлайнерт шувтан, намхан төрх нэмж, зам дээр хүчирхэг байдлыг мэдрүүлнэ.

Мөн RN22e-ийн дизайнаас санаа авсан арын хар өнгийн элементүүд нь IONIQ 6 N Line-ийн спортлог харьцааг улам тодотгож. Хоёр хэмжээст Parametric Pixel гэрлийн загвар нь машинд орчин үеийн, дижитал төрх нэмж өгчээ.

IONIQ 6 N загварыг энэ оны долоодугаар сард танилцуулах бөгөөд Hyundai ирээдүйн жинхэнэ өндөр гүйцэтгэлтэй цахилгаан стриймлайнер загварыг хэрэглэгчдэдээ амлаад байна.

Энд дурдсан техникийн үзүүлэлтүүд нь БНСУ-ын зах зээлд зориулсан хувилбар дээр үндэслэсэн. Зарим функц, технологи, үзүүлэлт нь зах зээлээс хамааран өөр байж болно.