Hyundai Motor 2025 Red Dot Awards-аас зургаан шагнал хүртлээ

A- A A+
Hyundai Motor 2025 Red Dot Awards-аас зургаан шагнал хүртлээ

•Hyundai Motor компани нь 2025 оны нэр хүндтэй Red Dot Award ын Бүтээгдэхүүний дизайн уралдаанд зургаан шагнал хүртээд байна.

•Тухайн шагналууд нь Hyundai Motor-ийн шинэлэг загварын философи болон олон төрлийн ангилалд өндөр түвшний бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд ихээхэн хичээл зүтгэл гаргаж буйг харууллаа.

•Шагнал хүртсэн гол бүтээгдэхүүнүүдэд IONIQ 9, цоо шинэ Palisade, мөн Global EV Home Charger ба E-pit Ultra-Fast Charger зэрэг дэвшилтэт технологиуд багтаж байна.

•Pixel Safety Hammer & Cutter нь хэлбэр, функцийг хослуулсан гэдгээрээ алдартай бөгөөд онцгой байдлын үед хялбар, ойлгомжтойгоор ашиглах боломжийг олгодог.

2025 оны 4-р сарын 21 Солонгос улсын Сөүл хотноо зохиогдсон 2025 Red Dot Award-аас Hyundai Motor компани нь бүтээгдэхүүний загварын уралдаанаас зургаан төрөлд шагнал хүртжээ. Шагнал хүртсэн бүтээгдэхүүнүүдэд IONIQ 9, цоо шинэ Palisade, Smart Taxi Indicator, Global EV Home Charger, E-pit Ultra-Fast Charger болон Pixel Safety Hammer & Cutter багтжээ.

Red Dot Award гэж юу вэ, яагаад чухал вэ?

Red Dot Award нь Германы Design Zentrum Nordrhein Westfalen байгууллагаас зохион байгуулдаг, дэлхийн шилдэг гурван загварын шагналын нэг бөгөөд бүтээгдэхүүний загвар, брэнд ба харилцаа холбооны загвар, загварын концепц зэрэгт онцгой амжилт үзүүлсэн бүтээлүүдийг шалгаруулдаг.

Энэ нь iF Design Awards болон International Design Excellence Awards (IDEA)-тай хамт дэлхийн тэргүүлэх загварын уралдаануудын нэг юм.

Hyundai-ийн байр суурь
"Red Dot Award-аас манай шинийг санаачлагч бүтээгдэхүүний загварыг үнэлэн хүлээн зөвшөөрсөнд бид маш их талархаж байна" хэмээн Hyundai ба Genesis Global Design-ийн Ерөнхий дэд ерөнхийлөгч бөгөөд ахлах загвар зохион бүтээгч Lee SangYup хэллээ. "Эдгээр шагналууд нь Hyundai-ийн өвөрмөц загварын философи болон ирээдүй рүү чиглэсэн сэтгэлгээний үр дүн юм. Бид 'Хүн төрлөхтний дэвшил' хэмээх брэндийн үзэл баримтлалынхаа дагуу хэрэглэгчдэдээ өвөрмөц хөдөлгөөний туршлагыг санал болгосоор байх болно.

Шагнал хүртсэн бүтээгдэхүүнүүд ба онцлох хэсгүүд

IONIQ 9
•Том оврын цахилгаан SUV, уян гоолиг “аэростетик” хэлбэртэй, ар хэсэг нь завины сүүл хэлбэрийн загвартай

•Хамгийн аэродинамик гүйцэтгэлийг өргөн интерьертэй хослуулсан

•Эллипс хэлбэрийн интерьер элементүүд ба намуухан өнгөний зохицол бүхий тайвшруулах уур амьсгал

Цоо шинэ Palisade
•“Bold Premium” буюу хүчирхэг, тансаг гадаад загвар, цэвэрхэн, уран баримал мэт шугамтай

•Тансаг амьдрах орчны мэдрэмж төрүүлэх, тав тухтай, онцгой хэрэгцээг хангасан интерьер

Smart Taxi Indicator
•Гадна үзэмжийг сайжруулж, зорчигчийн аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн

•Таксины болон үйл ажиллагааны төлөвийг харуулах индикаторыг нэг төхөөрөмжид нэгтгэсэн

•Зорчигчийн В-баганын дээд хэсэгт, дээврийн хэлбэрийн дагуу суурилагдсан

Global EV Home Charger
•Хялбар, ойлгомжтой хэрэглээтэй минимал загвар

•Хана дээр тогтоох, бие даасан, дээвэр дээрх хувилбар зэрэг гурван төрлийн сонголттой

E-pit Ultra-Fast Charger
•Газар доорх зогсоол зэрэг багтаамж багатай орчинд ч суурилуулах боломжтой

•Хүний өдөр тутмын амьдралын орчин байдлын нөхцөлд зохицохуйц

•Хотын янз бүрийн орчинд нийцэж чадсан гэдгээрээ үнэлэгджээ

Pixel Safety Hammer & Cutter
•Цонх хагалах болон бүс тайрах зориулалттай аюулгүйн хэрэгсэл

•Дөрвөн дөрвөлжин биетээс бүрдсэн энгийн хэрэглэхэд хялбар

•“Hyundai Collection Online Shop”-оор худалдаалагдаж байна

Hyundai Motor-ийн Red Dot Awards-д хүртсэн амжилт нь компанийн шинэлэг загварын философи болон бүтээлч байдлыг харуулж, дэлхийн автомашины салбар дахь загварын тэргүүлэх байр сууриа улам бэхжүүлж байна.