• 2025 оны 4-р сард дэлхий даяар нийт 353,338 ширхэг автомашин борлуулж, өмнөх оны үеэс 2%-иар өсөв
• БНСУ-аас бусад зах зээлд 285,828 ширхэг борлуулж, 1.1%-ийн өсөлттэй гарчээ
• БНСУ-д 67,510 ширхэг борлуулж, жилийн өмнөхтэй харьцуулахад 5.9%-иар өссөн үзүүлэлттэй байна
СӨҮЛ, 2025 оны 5-р сарын 2 – Hyundai Motor компани 2025 оны 4-р сард дэлхий дахинд нийт 353,338 ширхэг автомашин борлуулсан тухай мэдэгдлээ. Энэ нь өмнөх оны үзүүлэлтээс 2 хувиар өссөн үзүүлэлт юм.
БНСУ-аас гадна зах зээлд 285,828 ширхэг автомашин борлуулсан нь 2024 оны 4-р сарын үзүүлэлттэй харьцуулахад 1.1 хувиар өссөн дүн юм.
БНСУ-ын дотоод зах зээлд 2025 оны 4-р сард нийт 67,510 ширхэг автомашин борлуулсан нь өнгөрсөн оны үетэй харьцуулахад 5.9 хувиар өссөн байна. SUV ангиллын автомашинууд дотоодын зах зээлд нийт 25,728 ширхэг борлуулагдсан бол тансаг зэрэглэлийн Genesis брэнд 11,504 ширхэг борлуулжээ.
Hyundai Motor компани дэлхийн зах зээлийн өөрчлөлтөд уян хатан, шуурхай хариу үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл, борлуулалтын оновчлолд анхаарч, шинэ загварын автомашинуудын борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагaa идэвхтэй үргэлжлүүлнэ.
■Дэлхий дахины борлуулалт – 2025 оны 4-р сар*Энэхүү хэвлэлийн мэдээнд дурдсан сарын борлуулалтын тоон үзүүлэлтүүд нь аудит хийгдээгүй бөгөөд урьдчилсан байдлаар хийгдсэн болно.
•БНСУ дахь борлуулалт нь жижиглэн борлуулалтад, харин БНСУ-аас гаднах борлуулалт нь бөөний борлуулалтад үндэслэсэн болно.
•Борлуулалтын үзүүлэлтэд Hyundai Motor-ийн үйлдвэрлэсэн суудлын автомашин, SUV, болон арилжааны тээврийн хэрэгслүүд багтсан болно.
•Энэхүү хэвлэлийн мэдэгдэлд ирээдүйн үйл явдлуудтай холбоотой хүлээлтэд суурилсан таамаглал багтсан бөгөөд бодит үр дүн нь янз бүрийн хүчин зүйлсээс шалтгаалан өөр байж болзошгүй юм.