• Нийтлэг тогтвортой байдлын үзүүлэлтүүд, ханган нийлүүлэлтийн сүлжээний сайжруулалт, удирдах зөвлөлийн хараат бус байдал, олон талт байдлын талаар дэлгэрэнгүй тусгасан
• Тайланд оролцогч талуудтай ил тод, идэвхтэй харилцах, тогтвортой менежментийг хэрэгжүүлэх хүчтэй зорилтыг харуулжээ
СӨҮЛ, 2025 оны 7-р сарын 4 – Хьюндай Мотор компани 2025 оны Тогтвортой байдлын тайлангаа нийтэлж, компанийн тогтвортой бизнесийн үйл ажиллагаанд чиглэсэн хүчин чармайлт, ололт амжилт, зорилго болон ирээдүйн төлөвлөгөөг танилцууллаа.
Хьюндай Мотор нь 2003 оноос хойш жил бүр тогтвортой байдлын тайлан нийтэлж, хөрөнгө оруулагчид, хэрэглэгчид болон дэлхийн олон нийттэй ил тод харилцах замаар тогтвортой менежментийн зорилтыг биелүүлсээр ирсэн.
Хьюндай Мотор компанийн ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Хосе Муњоз:
“Бид зөвхөн автомашиндаа төдийгүй тэдгээрийг үйлдвэрлэх процессдоо ч тогтвортой байдлыг нэвтрүүлж байна. Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 2045 он гэхэд тэг түвшинд хүргэх нь бидний эцсийн зорилго юм. Манай 'Хүмүүнлэг хөгжлийн төлөө' хэтийн зорилго нь ногоон ирээдүйг бүтээх нь зөвхөн бизнесийн сонголт биш, ирээдүйн үеийнхэнд зориулсан хамтын үүрэг гэдгийг илэрхийлдэг.”
Тайлангийн үндсэн 3 багц:
Байгаль орчин.
Car-to-Car төсөл: хуучин автомашины эд анги, материалыг дахин боловсруулж шинэ автомашинд ашиглаж буй санаачилга
Ногоон эрчим хүчний хөрөнгө оруулалт: Солонгосын хамгийн том PPA гэрээ болон олон улсын үйлдвэрүүдэд ногоон эрчим хүч нэвтрүүлэх алхмууд
Нийгмийн хариуцлага.
Responsible Business Alliance, Drive Sustainability зэрэг олон улсын санаачлагуудад нэгдсэн
Ханган нийлүүлэлтийн эрсдэл тодорхойлох хөтөлбөрүүд
Гүйцэтгэх удирдлага болон ажилтнуудын олон талт байдал ба сургалтын хөтөлбөрүүд
Засаглал.
Удирдах зөвлөлийн хараат бус байдал, олон талт байдал-ыг нэмэгдүүлэх
Хараат бус захирлуудын зөвлөл байгуулсан
Эмэгтэй 2 шинэ гишүүн томилсон
Тайлангийн хамт гурван жилийн тоон үзүүлэлт, дэлхийн ил тод байдлын стандартуудыг багтаасан "Sustainability Factbook" хавсралтаар оруулсан. Үүнд GRI болон ESRS стандартууд багтана.
???? Тайланг бүрэн эхээр нь үзэх бол:
Hyundai Motor вэбсайт > Sustainable Management хэсгээс
(эсвэл шууд татах: hmc-2025-sustainability-report-en.pdf)