Hyundai Motor Group автомашины аюулгүй байдлын дэлхийн тэргүүлэгч байр сууриа улам бататгалаа. АНУ-ын Insurance Institute for Highway Safety (IIHS) байгууллагын хамгийн сүүлийн үеийн ослын туршилтын үнэлгээнд 2026 оны Hyundai IONIQ 9 болон 2026 оны Kia Sportage (2025 оны 5-р сараас хойш үйлдвэрлэгдсэн загварууд) автомашинууд нэр хүндтэй 2025 TOP SAFETY PICK+ (TSP+) шагналыг хүртсэн бол 2026 оны Hyundai SANTA CRUZ автомашин 2025 TOP SAFETY PICK (TSP) үнэлгээг авчээ.
IONIQ 9 нь IIHS-ийн бүх туршилтын ангилалд хамгийн өндөр буюу “Good” үнэлгээг авч, урд болон хажуугийн мөргөлдөөний хамгаалалт, урьдчилсан мөргөлдөөнөөс сэргийлэх системийн гүйцэтгэлээр онцгой амжилт үзүүлсэн байна. Харин Sportage нь өмнөх 2024 оны TSP үнэлгээгээ сайжруулж, урьдчилсан мөргөлдөөнөөс сэргийлэх систем болон гэрлийн үзүүлэлтээ сайжруулсны дараа 2025 онд TSP+ үнэлгээнд хүрчээ.
Мөн IONIQ 9 болон Sportage автомашинууд нь БНСУ-ын Korea New Car Assessment Program (KNCAP) буюу Солонгосын авто тээврийн аюулгүй байдлын үнэлгээний хөтөлбөрөөс хамгийн дээд үнэлгээг авч, дотоод болон олон улсын зах зээлд аюулгүй байдлын тэргүүлэгч болохоо баталлаа.
Нөгөөтэйгүүр, 2026 оны SANTA CRUZ нь жижиг пикап ангилалд TSP эсвэл түүнээс дээш үнэлгээ авсан цорын ганц загвар болж, мөргөлдөөний хамгаалалт болон урьдчилан сэргийлэх технологийн шилдэг гүйцэтгэлээрээ онцлогджээ.
Эдгээр амжилтуудаар Hyundai Motor Group нь 2025 онд нийт 18 загвараар TSP+ болон TSP шагналыг хүртэж, хоёр дахь жилдээ дараалан хамгийн олон IIHS аюулгүй байдлын шагнал хүртсэн автомашин үйлдвэрлэгч боллоо. Үүнд Hyundai–ийн 9, Genesis–ийн 5, Kia–гийн 4 загвар багтжээ.
Брэндээр авч үзвэл, Hyundai Motor нь энгийн (mainstream) автомашины ангилалд 1-р байр, Kia нь 6-р байр, харин Genesis нь дээд зэрэглэлийн (premium) брэндүүдийн дунд 1-р байр, нийт брэндүүдийн дунд 3-р байр эзэлжээ (2025 оны 10-р сарын байдлаар).
Мөн энэ оны өмнө Hyundai Motor Group-ийн дараах загварууд 2025 TSP+ үнэлгээг авч байсан юм. Үүнд:
Hyundai: 2025 IONIQ 5, IONIQ 6, KONA, TUCSON, SANTA FE (2024.11 сараас хойш), ELANTRA (2024.10 сараас хойш), SONATA (2024.11 сараас хойш)
Genesis: 2025 GV60, 2025–26 GV70 (2024.04 сараас хойш), 2025–26 GV70 ELECTRIC, 2025 GV80
Kia: 2025 K4 (2025.01 сараас хойш), EV9, Telluride
Харин 2025 Genesis G90 нь TSP үнэлгээг тус тус авчээ.



