Hyundai IONIQ 6 N нь энэ оны долдугаар сард Goodwood Festival of Speed арга хэмжээнд анх танилцагдсанаасаа хойш өндөр гүйцэтгэлтэй цахилгаан автомашиныг туршиж үзэхийг хүссэн олон хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан. Энэ долоо хоногт уг хүлээлт бодит болж, Hyundai Motor Company олон улсын хэвлэлийн төлөөллийг Ёнъам хотын Korea International Circuit-ийн Track дээр урьж, дэлхийн зах зээлд 2026 оны эхээр нэвтрэхээс өмнө IONIQ 6 N загварыг анх удаа дээд гүйцэтгэлээр нь турших боломжийг олгож байна.
IONIQ 6 N нь Hyundai N-ийн гурван тулгуур философи болох Corner Rascal, Racetrack Capability, Everyday Sportscar зарчмаар бүтээгдсэн бөгөөд өдөр тутмын хэрэглээ болон Track-д зориулсан чадварыг төгс уялдуулан, өндөр гүйцэтгэлтэй EV-ийн шинэ босгыг тодорхойлж байна.
IONIQ 5 N-ийн техникийн амжилтууд дээр үндэслэн илүү хүчтэй N-зорилтот дизайн, жолоодлогын нарийвчлалыг нэмэгдүүлэх олон дэвшилтэт шийдлийг шингээжээ. Өндөр ачаалалтай жолоодлогонд онцгойлон тохируулсан энэхүү загвар нь шинээр хөгжүүлсэн тоноглол болон ухаалаг программын хослолыг ашиглан Track дээрх хяналт, тэсвэржилт, гүйцэтгэлийг дээд түвшинд хүргэнэ.
Гол техникийн дэвшилд бүрэн шинэчлэгдсэн жолоодлогын динамикт зориулсан геометр, богино арааны тохиргоотой сайжруулсан N e-Shift систем, мөн шинэ тоноглол болон акустик нарийвчлалд суурилсан N Active Sound+ дуу авианы систем багтдаг. Эдгээр нь жолоодлогын мэдрэмжийг илүү сонирхолтой, бодитой болгодог.
IONIQ 6 N нь жолоодлогын нарийвчлалыг сайжруулах зорилгоор тогтвортой байлгах механизм болон дахин боловсруулсан явах эд ангиар тоноглогдсон. Stroke-sensing төрлийн Electronically Controlled System (ECS) болон намсгасан Roll center нь барьц, тогтвортой байдал, өөртөө итгэлтэй жолоодлогыг хангаж, хэвгий болон өөрчлөлттэй замд ч найдвартай ажиллана.
Сайжруулсан тогтвортой байлгах механизм нь өндөр хурдны тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шинэ төрлийн бушингийн шийдлээр огцом боловч тав тухтай хариу үйлдлийг хангадаг. Электрон хязгаарлагдмал дифференциал (e-LSD) нь эргэлтийн мөчийг ухаалгаар хуваарилснаар барьц болон нийт гүйцэтгэлийг сайжруулна. Тэнхлэгийн хөшүүн байдал, жолооны нарийвчлал, дуу чимээ багасгах бэхэлгээний сайжруулалт нь жолоодлогын тав тух, нийт чанарыг нэмэгдүүлжээ.
Аэродинамикийн сайжруулалтад мотоспортын хэв маягийн swan-neck загвартай арын далавч, өргөтгөсөн шавар хамгаалагч зэрэг орж, өндөр хурдны тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ ердөө 0.27 Cd агаарын эсэргүүцлийн коэффициентэд хүрчээ. Энэ нь IONIQ 6 N-ийн ширүүн, Track-д бэлэн төрхийг тодруулдаг.
Биеийн бүтцийн ачаалал даах чадварын нэмэгдүүлэхийн тулд нэмэлт гагнуурын цэг, бүтцийн цавуу болон баталгаажуулалтын элементүүдээр бэхжүүлсэн. Мөн арын хөндлөн тулах гарын ачаалал даах чадвар болон доод бүтцийн бэхэлгээг сайжруулснаар жолооны хариу үйлдэл, доргилт даралт болон нийт явах эд ангийн чанар илүү сайжирсан.
Ахисан түвшний тоормосны систем нь өндөр гүйцэтгэлтэй тоноглол болон ухаалаг удирдлагын нэгдлээр тогтвортой байдал, маневрлах чадвар, үр ашгийг онцгой сайжруулдаг. Өдөр тутмын болон Track жолоодлогод тохирсон тусгай тоормосны горимууд ажиллах бөгөөд нөхцөл байдлаас хамаарсан регенератив тоормослох систем нь эрчим хүчийг үр ашигтай нөхөн авах боломжийг олгодог.



