Hyundai компани АНУ-д шинэ 2026 ELANTRA N TCR Edition загвараа AutoMobility LA үзэсгэлэн дээр танилцууллаа. Энэ тусгай хувилбар нь Hyundai-ийн уралдааны ангилалд дараалан зургаан удаа түрүүлсэн амжилтад зориулж бүтээгдсэн спорт седан юм.
ELANTRA N TCR Edition нь уралдааны машины хийц, гүйцэтгэлийг өдөр тутмын хэрэглээнд тохируулсан бөгөөд механик болон автомат хоёр төрлийн хурдны хайрцагтайгаар худалдаанд гарна. 2026 оны эхний улиралд хязгаарлагдмал тоогоор үйлдвэрлэгдэж, үнийн мэдээлэл дараа зарлагдана.
Hyundai компанийн хэлснээр:
“Шинэ ELANTRA N TCR Edition нь сайжруулсан тоноглол, уралдааны төрхтэй болсон тул спорт маягийн машиныг сонирхдог бүх хүнд таалагдана.”
ELANTRA N TCR Edition – Гол онцлогууд
Арын спойлер
→ Машиныг өндөр хурд дээр тогтвортой барина.
19 инчийн хөнгөн, бат бөх обуд
→ Хурд авахад илүү хөнгөн, тоормосны системд зориулж тусгай хийцтэй.
TCR Edition тусгай лого
→ Хязгаарлагдмал, онцгой хувилбар гэдгийг илтгэнэ.
Alcantara материалтай жолооны хүрд
→ Гар барихад эвтэйхэн, хальтрахаас хамгаална. Дээр нь төвийг заах тэмдэгтэй.
Alcantara бүрээсүүд (хурдны хөшүүрэг, гар тоормос, төв консол)
→ Дотор салон илүү спорт, дээд зэрэглэлийн мэдрэмжтэй.
Цэнхэр өнгийн урд суудлын бүс
→ N спорт загварын онцгой өнгө — үзэмжтэй, уралдааны мэдрэмжтэй.
N Performance босгоны хамгаалалт
→ Машинд суухад харагдах метал хавтан — тусгай спорт хувилбар гэдгийг илтгэнэ.
Хүчтэй спорт тоормос
→ Өндөр хурд дээр ч хурдан, найдвартай тоормослоно.
Тусгай цэнхэр кузовын өнгө (Performance Blue)
→ N загварын таних өнгө, спорт төрхийг тодруулна.




