Hyundai PALISADE нь Канад улсад зохион байгуулагддаг Canadian Car of the Year Awards (CCOTY)-ийн хүрээнд 2026 оны Canadian Utility Vehicle of the Year шагналыг хүртлээ.

A- A A+
Hyundai PALISADE нь Канад улсад зохион байгуулагддаг Canadian Car of the Year Awards (CCOTY)-ийн хүрээнд 2026 оны Canadian Utility Vehicle of the Year шагналыг хүртлээ.

Hyundai PALISADE нь Канад улсад зохион байгуулагддаг Canadian Car of the Year Awards (CCOTY)-ийн хүрээнд 2026 оны Canadian Utility Vehicle of the Year шагналыг хүртлээ. Уг нэр хүндтэй шагналыг Automobile Journalists Association of Canada (AJAC) Торонто хотноо гардуулсан байна.

Энэ нь Hyundai брэндийн хувьд хоёр дахь жилдээ дараалан Канадын оны шилдэг SUV шагналыг хүртэж буй амжилт бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа уг шагналын эзэн болж байна. Өмнө нь Hyundai Santa Fe (2025), Hyundai Ioniq 5 (2023), Hyundai Tucson (2022) загварууд тус тус шалгарч байсан юм.

Hyundai Auto Canada компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Стив Фламанд “Өрсөлдөөн ихтэй сегментэд AJAC-аас Канадын оны шилдэг SUV-ээр шалгарна гэдэг бидний хувьд нэр төрийн хэрэг. Цоо шинэ PALISADE нь зоримог дизайн, дэвшилтэт технологи болон Канадын гэр бүлүүдэд үнэ цэнийг хүргэх зорилгыг илэрхийлж байна. 2022 оноос хойш дөрөв дэх удаагаа энэхүү шагналыг хүртэж буй нь хэрэглэгчид болон авто сэтгүүлчдийн санал, үнэлгээг тогтмол тусган ажиллаж ирсний үр дүн юм” хэмээн онцолжээ.

AJAC-ийн Ерөнхийлөгч Эван Уильямс “Hyundai PALISADE нь гурван эгнээ суудалтай SUV загвараа бүрэн шинэчилж, илүү олон боломж, илүү тав тух болон шинэ, үр ашигтай hybrid системийг нэвтрүүлсэн. Манай шүүгчид PALISADE-ийн интерьерийн дизайн, ерөнхий чанар болон Канадын зах зээлд үзүүлэх хэрэглэгчдийн сонирхлыг өндөр үнэлсэн” гэж мэдэгдсэн байна.

Шинэчлэгдсэн PALISADE нь өмнөх загвараасаа илүү өргөн зайтай болж, анх удаа hybrid хувилбартай болсон. 3.5 литрийн V6 хөдөлгүүр нь 287 морины хүч, 260 lb-ft эргүүлэх хүч гаргах бол hybrid хувилбар нь турбо хөдөлгүүр болон цахилгаан моторыг хослуулснаар нийт 329 морины хүч, 339 lb-ft эргүүлэх хүч үйлдвэрлэнэ. Мөн мультимедиа, тав тух болон аюулгүй байдлын системүүдийг шинэчилсэн бөгөөд hybrid загварт “Stay Mode” горим нэвтрүүлж, зогсоолд байх үед агааржуулалт болон мэдээллийн системийг удаан хугацаанд ашиглах боломжтой болсон байна.

PALISADE нь бат бөх, найдвартай байдлаараа танигдсан загвар хэвээр бөгөөд компанийн мэдээлснээр сүүлийн 10 жилд Канад улсад борлуулагдсан Hyundai SUV автомашинуудын 95 хувь нь өнөөдөр ч зам дээр ашиглагдаж байна.

Мөн 2026 оны AJAC шагналын хөтөлбөрт Hyundai Ioniq 9 нь Canadian Electric Utility Vehicle of the Year, Hyundai Elantra нь Canadian Car of the Year шагналын финалистоор тус тус шалгарсан байна.

CCOTY шагналын ялагчдыг Канадын 45 гаруй авто сэтгүүлч бодит зам, бодит нөхцөлд туршиж үнэлсний үндсэн дээр тодруулдаг бөгөөд санал хураалтын дүнг аудитын KPMG компани баталгаажуулдаг юм.