FOUNTAIN VALLEY, Калифорниа, 2023 оны 1-р сарын 27 - "IMSA Michelin Pilot Challenge"-ийн улирлын эхний уралдаан болох "BMW M Endurance Challenge"-д дөрвөн цагийн турш хурд, хүч, авхаалж самбаа сорьсон ширүүхэн уралдааны үр дүнд 98 дугаартай Hyundai Elantra N TCR-ийн автомашины жолооч Марк Вилкинс болон Мэйсон Филиппи нар 3-р байрт орж, шагналын тавцанд зогслоо.
Өмнөх аваргууд болох Майкл Льюис, Тейлор Хаглер нар механик асуудалтай тулгарсны улмаас 1 дугаартай Hyundai Elantra N TCR автомашин замаас гарч, гаражид засвар хийгдэх шаардлага үүссэн нь уралдааны үр дүнд нөлөөлж улмаар 8-р байрт шалгарсан байна. Гэсэн хэдий ч ерөнхий дүнгээрээ Хьюндай амжилттай оролцож тус уралдааны 3, 4, 6, 8, 14-р байруудыг тус тус эзэлжээ.
"Hyundai Elantra N TCR-ийн жолооч Марк Вилкинс, Мэйсон Филиппи нар 2023 оны 1-р сарын 27-ны өдөр Флорида мужийн Дейтона Бич дэх Daytona олон улсын хурдны замд BMW M тэсвэр тэвчээрийн уралдаанд гуравдугаар байрт шалгарч байна." (Зураг/Брайан Херта Autosport/LAT)
"Марк Вилкинс болон Мэйсон Филиппи нарын жолоодож буй №98 Hyundai Elantra N TCR 2023 оны 1-р сарын 27-ны өдөр Флорида мужийн Дейтона Бич дэх Daytona International хурдны замд Endurance Challenge-д өрсөлдөж байна." (Зураг/Брайан Херта Autosport/LAT)
- Daytona International Speedway - BMW M Endurance Challenge 2023/01/27