Hyundai IONIQ 5 N TA Spec нь "Attack Tsukuba 2025"-д хамгийн хурдан цахилгаан хөдөлгүүрт автомашины дээд амжилтыг тогтоов.

A- A A+
Hyundai IONIQ 5 N TA Spec нь

Hyundai Motor Company-ийн IONIQ 5 N загвар нь 2-р сарын 15-нд Япон улсад болсон "Attack Tsukuba 2025" мотоспортын арга хэмжээний үеэр цахилгаан автомашины (EV) гүйцэтгэлийн шинэ стандартыг тогтоож, хамгийн хурдан тойргийн цагийг элэктрон автомашинаар гүйцэтгэсэн.

Япон улсын Ибараки мужийн домогт Цукуба тойрогт болсон уг зам нь нягт, төвөгтэй зохион байгуулалтаараа алдартай бөгөөд оролцогчдод тээврийн хэрэгслийнхээ чадварыг харуулах төгс тайз юм.

Hyundai N нь Японы нэрт мэргэжлийн жолооч Нобутеру Танигучигаар жолоодуулж IONIQ 5 N TA (Time Attack) Spec-ээр энэхүү арга хэмжээнд оролцсон болно.

Танигучи хэлэхдээ: "Attack Tsukuba 2025-д Hyundai IONIQ 5 N TA Spec машин жолоодож оролцох завшаан тохиосонд баяртай байна, энэ нь миний өмнөх /EV/ цахилгаан автомашины рекорд амжилтыг эвдэх боломжийг олгосон" гэж тэрбээр хэлэв.

“IONIQ 5 N TA Spec нь зогсохдоо маш сайн бөгөөд барьхад хөдөлгөөнийг маш сайн зохицуулдаг. Хүч чадлаас гадна удирдлага нь гайхалтай, эргэлтэд сайн, зөөлөн тэнцвэртэй хөдөлгөөнтэй, тогтвортойгоор булангаас гарах боломжтой. Би энэ машиныг итгэлтэйгээр хязгаарт хүргэж чадна."

Шагнал хүртсэн IONIQ 5 N-ийн мотоспортын хувилбар болох IONIQ 5 N TA Spec нь түрүүлсэн нь сонин зүйл биш юм. Энэ нь 2024 оны Pikes Peak International Hill Climb (PPIHC)-д өөрчилсөн цахилгаан SUV ангилалд ялалт байгуулж, энэ үйл явцын шинэ дээд амжилтыг тогтоов.

Энэхүү автомашин нь IONIQ 5 N-ийн давуу талыг мэдэгдэхүйц өөрчлөлтгүйгээр үйлдвэрлэлийн онцлог шинж чанарыг харуулах зорилготойгоор хийгдсэн загвар юм. IONIQ 5 N TA Spec нь стандарт машины өндөр хүчин чадалтай цахилгаан электроникийн (PE) системийг хадгалдаг. Програм хангамжийн тохируулгын тусламжтайгаар TA Spec-ийн хамгийн их үр дүнг 687 PS хүртэл нэмэгдүүлж, арын моторын хүчийг стандарт IONIQ 5 N-тэй харьцуулахад 37 PS-ээр нэмэгдүүлсэн болно.