Hyundai Motor Group энэ сарын 4–7-нд болсон Дэлхийн Устөрөгчийн Экспо-д устөрөгчтэй холбоотой шинэлэг технологиудаа танилцуулж, цэвэр эрчим хүчний шийдэлд тэргүүлэгч байгаагаа бататгалаа. Энэхүү үзэсгэлэн нь БНСУ-ын хамгийн том устөрөгчийн арга хэмжээ бөгөөд 25 гаруй орноос 250 компани оролцсон байна.
Үзэсгэлэн Гоян хотын KINTEX төвд болж, салбарын мэргэжилтнүүд болон олон нийтээс бүрдэх 40,000 гаруй хүн оролцохоор төлөвлөгдсөн. Энэ нь БНСУ устөрөгчийн технологийн дэлхийн төв болж буйг харуулж байна.
Hyundai Motor Group-ийн Дэд Тэргүүн ЖэХүүн Чан хэлэхдээ:
“Эрчим хүчний хэрэглээ улам өсөж буй энэ үед сэргээгдэх эрчим хүчийг тогтвортой ашиглахад устөрөгч хамгийн сайн шийдэл болно. Илүүдэл цахилгааныг устөрөгч болгон хадгалснаар эрчим хүчний систем уян хатан, найдвартай болно” гэв.
Устөрөгчийн технологи — Зөвхөн автомашин биш, бүх салбарт хэрэглэнэ
Hyundai Motor Group нь автомашин, гангийн үйлдвэр, барилга, ложистик зэрэг охин компаниудын хамтаар устөрөгчийн брэнд HTWO нэрийн дор олон төрлийн технологио танилцуулсан.
Эдгээр технологи нь устөрөгчийг үйлдвэрлэх, хадгалах, түгээх, тээвэрт ашиглах, мөн аж үйлдвэрт хэрэглэх гэсэн бүх шат дамжлагыг хамардаг.
Үйлдвэрлэл: Устөрөгчийг хэрхэн хийдэг вэ?
Үзэсгэлэнд устөрөгч үйлдвэрлэх дараах инновацин технологиудыг харуулсан:
PEM электролиз:Усан хотод анх удаа ийм төрлийн электролизер үйлдвэрлэх үйлдвэр барьж байна.
Буан, Борёнд 1 МВт хэмжээний устөрөгч үйлдвэрлэх талбай бий болж байна. 2029 он гэхэд 500 МВт-ийн хүчин чадалтай үйлдвэр технологи нэвтрүүлж, 1 ГВт хэмжээний том байгууламж байгуулах зорилготой.
Waste-to-Hydrogen (W2H): Чёнджу, Пажү хотуудад органик хог хаягдлаас устөрөгч гарган авах систем туршиж байна. Индонезид анхны олон улсын төслөө хэрэгжүүлж эхэлсэн.
NEW — Аммиак кракер (аммиакаас устөрөгч гаргах төхөөрөмж): Өдөрт 640 кг устөрөгч гаргах хүчин чадалтай том төхөөрөмж. Жонбук бүсийн засагтай хамтран туршилтын шатанд ажиллаж байна.



