Hyundai Motor 2026 World Car Awards-ийн гурван төрөлд дэлхийн шилдэг 3-т шалгарлаа

A- A A+
Hyundai Motor 2026 World Car Awards-ийн гурван төрөлд дэлхийн шилдэг 3-т шалгарлаа

Hyundai Motor Company нь 2026 оны World Car Awards олон улсын автомашины шагналын гурван төрөлд дэлхийн шилдэг 3-т шалгарлаа. Ингэснээр тус компани энэхүү нэр хүндтэй шагналд тав дахь жилдээ дараалан шилдэгт нэр дэвшиж буйгаараа онцлог болж байна.

22 дахь удаагаа зохион байгуулагдаж буй World Car Awards нь автомашины салбарын дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг юм. Энэ жил Hyundai-ийн гурван загвар өөр өөр ангилалд дэлхийн шилдэг 3 автомашины нэгээр шалгарсан байна. Үүнд Hyundai Palisade загвар World Car of the Year буюу “Дэлхийн шилдэг автомашин” төрөлд, Hyundai IONIQ 6 N загвар World Performance Car буюу “Дэлхийн шилдэг гүйцэтгэлтэй автомашин” төрөлд, харин Hyundai Venue загвар World Urban Car буюу “Хотын шилдэг автомашин” төрөлд тус тус шалгарчээ.

Финалын шатанд шалгарсан автомашинуудыг 33 орны 98 автомашины сэтгүүлчээс бүрдсэн олон улсын шүүгчдийн баг нууц санал хураалтаар сонгосон байна. Харин шагналын эцсийн ялагчдыг 2026 оны 4-р сарын 1-нд АНУ-д болох New York International Auto Show-ын үеэр албан ёсоор зарлах юм.

Дэлхийн шилдэг 3-т шалгарсан шинэ үеийн Hyundai Palisade нь тав тух, өргөн зай талбай болон дэвшилтэт технологийг хослуулсан Hyundai брэндийн дээд зэрэглэлийн SUV загвар юм. Тус загвар нь 7 эсвэл 8 хүний суудлын сонголттой бөгөөд хоёр болон гуравдугаар эгнээний суудлыг алсаас эвхэх боломжтой. Мөн 12.3 инчийн дижитал хянах самбар, 12.3 инчийн мэдрэгчтэй дэлгэц бүхий мультимедиа систем, утасгүй Apple CarPlay болон Android Auto зэрэг дэвшилтэт технологиор тоноглогдсон. Үүнээс гадна BOSE аудио систем, урд болон хоёрдугаар эгнээний халаалт болон агааржуулалттай суудал, хос люк зэрэг тав тухын шийдлүүдтэй бөгөөд 3.5 литрийн 6 цилиндртэй хөдөлгүүр болон HTRAC бүх дугуйн хөтлөгчтэй.

Харин IONIQ 6 N нь өндөр гүйцэтгэлтэй цахилгаан автомашин бөгөөд хүчирхэг мотор, дэвшилтэт технологийг хослуулсан загвар юм. Тус автомашин N Grin Boost функцийн үед 641 морины хүч гаргаж, 0-100 км/ц хурдыг ердөө 3.2 секундэд авах чадвартай. Мөн N e-Shift систем нь жинхэнэ араа солих мэдрэмжийг бий болгож, N Active Sound+ систем нь илүү спорт дуугаралт үүсгэдэг. Үүнээс гадна N Torque Distribution болон N Drift Optimizer системүүд жолоочид автомашины жолоодлогын онцлогийг өөрийн хүссэнээр тохируулах боломж олгодог. Түүнчлэн 84 кВт.ц багтаамжтай батарейг 350 кВт хурдан цэнэглэгчээр ашиглах үед 10 хувиас 80 хувь хүртэл ойролцоогоор 18 минутын дотор цэнэглэх боломжтой.