Шинэчлэгдсэн Hyundai PALISADE загвар нь Хойд Америкийн автомашины салбарын нэр хүндтэй шагнал болох 2026 оны North American Utility Vehicle of the Year™ шагналыг хүртлээ. Энэхүү шагналыг АНУ, Канадын авто салбарын хараат бус 50 сэтгүүлчээс бүрдсэн NACTOY шүүгчдийн бүрэлдэхүүн олгодог байна.
NACTOY-ийн шалгаруулалт нь урт хугацааны туршилт, ижил ангиллын автомашинуудтай харьцуулсан тест, мөн дизайн, гүйцэтгэл, шинэ технологи, аюулгүй байдал, үнэ цэнийн нарийвчилсан үнэлгээнд тулгуурладаг. Ийм өргөн хүрээтэй шалгалтаар PALISADE шилдгээр тодорсон нь түүний бодит хэрэглээнд хэр нийцсэн автомашин болохыг харуулж байна.
Hyundai брэндийн флагман, гурван эгнээтэй SUV болох PALISADE нь хэмнэлттэй шинэ үеийн hybrid хөдөлгүүр болон уламжлалт бензин хөдөлгүүр бүхий өргөн сонголттойгоороо онцлог. Мөн өргөн, дээд зэрэглэлийн салон, хэрэглэхэд хялбар ухаалаг технологи, гэр бүлийн хэрэгцээнд чиглэсэн аюулгүй байдал, тав тухын шийдлүүдээрээ шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.
Hyundai Motor компанийн зүгээс:
“PALISADE нь бидний зорьж буй үнэт зүйлс болох гоёмсог дизайн, дэвшилтэт технологи, өндөр түвшний аюулгүй байдал, гэр бүлд зориулсан бодит үнэ цэнийг бүрэн илэрхийлдэг загвар юм. Хойд Америкийн авто салбарын хамгийн нэр хүндтэй 50 сэтгүүлчийн зүгээс оны шилдэг utility автомашинаар шалгаруулсан нь бидний хувьд томоохон нэр төрийн хэрэг боллоо” хэмээн онцолсон байна.



