Hyundai Motor Company “Concept THREE”-ийн шинэ тизер зургийг олон нийтэд танилцууллаа

A- A A+
Hyundai Motor Company “Concept THREE”-ийн шинэ тизер зургийг олон нийтэд танилцууллаа

Hyundai Motor Company нь IONIQ дэд брэндийн анхны компакт цахилгаан автомашины концепц болох Concept THREE-ийн хамгийн сүүлийн тизер зургийг албан ёсоор нийтэллээ.

Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан эхний тизерүүдийн дараа Hyundai Motor тус загварын нэрийг Concept THREE гэж баталгаажуулж, ирэх есдүгээр сарын 9-14-нд Мюнхенд болох IAA Mobility 2025 олон улсын үзэсгэлэнгийн үеэр дэлхий дахинд нээлтээ хийхийг мэдэгдэв.

Шинэ зурагт Concept THREE-ийн ирээдүйг чиглэсэн загварын шийдлийг харуулсан бөгөөд хажуу талаас нь харахад Hyundai-ийн “Art of Steel” дизайн хэлбэрээр бүтсэн эрч хүчтэй, хүчирхэг байрлалыг тодотгон харуулжээ. Ган хэрхэн нугарч, урсаж буй мэтээр уран хийцтэй гадаргуу, цэвэр огтлолцол, тод мөрүүдийг шингээсэн нь хөдөлгөөн ба нарийвчлалыг илэрхийлж байна. Энэхүү хажуугийн дүрслэл нь мөн “Aero Hatch” нэртэй шинэ төрлийн кузовын шийдлийг урьдчилан танилцуулсан бөгөөд энэ нь компакт EV-ийн уламжлалт хэлбэрийг дахин тодорхойлжээ.

Hyundai Motor компани дөрвөн жилийн дараа Европын хамгийн том автомашин, хөдөлгөөнт технологийн үзэсгэлэнд оролцож байна. Энэ нь компанийн Европын зах зээлд тогтвортой анхаарал тавьж, инновацид тэргүүлэгч байр сууриа бататгаж байгааг илтгэж байна.

“Concept THREE загварыг бүтээх нь бидэнд жижиг цахилгаан машиныг үндсээс нь дахин бодох боломжийг олгосон” гэж Hyundai Design Center-ийн ахлах дэд ерөнхийлөгч Simon Loasby хэлэв. “Бид ‘Aero Hatch’ төрлийг тодорхойлж, урсгал мэдрэмжийг тусгасан, харьцаа сайтай гоёмсог хэлбэртэй силуетыг бүтээсэн.”

Concept THREE-ийн гадна дизайн хариуцсан инженер Manuel Schoettle нэмэхдээ, “Бид гангийн гадаргуутай харьцсан арга барил нь байгалиасаа зохицсон мэт мэдрэгдсэн. Энэ нь Concept THREE-ийг маш цэвэрхэн болгож, таныг инээмсэглэлд хүргэх байх” гэжээ.

IAA Open Space арга хэмжээнд Hyundai Motor компани Concept THREE-ийг нарийвчлан танилцуулж, жижиг цахилгаан машины сегментийг дахин тодорхойлох үүргийг нь тайлбарлах болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9-р сарын 9-нд болох Hyundai Motor-ийн хэвлэлийн бага хурлын үеэр зарлах юм.