Hyundai Motor Company “Concept THREE”-г дэлхийд танилцууллаа.
Мюнхен хот, IAA Mobility 2025 – Hyundai Motor Company анх удаа IONIQ дэд брэндийн хүрээнд бүтээсэн “Concept THREE” нэртэй жижиг оврын цахилгаан автомашины (EV) концепцээ Мюнхенд болж буй IAA Mobility 2025 үзэсгэлэнд танилцууллаа.
Энэхүү танилцуулга нь дэлхий даяар хурдацтай өөрчлөгдөж буй цахилгаан хөдөлгүүрт автомашины зах зээлд технологийн дэвшлээс гадна хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг тэргүүнд тавьж буй Hyundai Motor-ийн эрмэлзлийг харуулж байна.
IAA Mobility 2025 үзэсгэлэнгийн үеэр Hyundai Motor бүх EV загваруудаа олон нийтэд үзүүлэхээс гадна Европ дахь цахилгаан хөдөлгүүрт шилжих стратегиа танилцуулж, тивийнхээ цэвэр эрчим хүчний шилжилтийн тэргүүлэгчийн байр сууриа бэхжүүлэх зорилт тавьжээ.
“Concept THREE”–гийн дэлхийн анхны нээлт
Hyundai Motor-ийн IAA Mobility 2025-д оролцсон гол онцлох үйл явдал бол жижиг оврын цахилгаан автомашины концепт болох “Concept THREE”-ийн дэлхийн анхны танилцуулга байлаа.
IONIQ дэд брэндийн хүрээнд бүтээгдсэн анхны жижиг оврын EV болох уг загвар нь Hyundai Motor-ийн одоогийн дунд болон том оврын EV загваруудыг нөхөх шинэ ангилалд өргөжин хөгжих дохио болж байна.
Европын зах зээлд хотжилт, тогтвортой хөгжлийн дүрэм журам, зай талбайн оновчтой хэрэглээ зэрэг хүчин зүйлсээс улбаалан жижиг оврын цахилгаан автомашины эрэлт эрс нэмэгдэж буй энэ үед “Concept THREE” нь Hyundai Motor-ийн дэвшилтэт цахилгаанжуулалтын чадамжид тулгуурласан алсын харааг харуулж байна.
Шинэлэг дизайн, практик бөгөөд хүртээмжтэй шийдлээр дамжуулан хэрэглэгчдэд сэтгэл хөдлөм, утга учиртай туршлага өгөхийг зорьж буй нь Hyundai Motor-ийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлно гэж тус компани үзэж байна.
“Дөрвөн жилийн дараа IAA Mobility-д эргэн ирж буй нь бидний хувьд түүхэн үйл явдал бөгөөд ийм онцгой мөчид онцгой автомашин танилцуулах шаардлагатай байсан. Concept THREE нь Hyundai Motor-ийн цахилгаан хөдөлгүүрт шилжих аяллын дараагийн алхмыг илэрхийлж байна. Жижиг оврын хэмжээ болон ‘Art of Steel’ дизайн нь практик, хүртээмжтэй, сэтгэл хөдлөм ухаалаг хөдөлгөөнийг бий болгох бидний алсын харааг илэрхийлж байгаа юм” хэмээн Hyundai Motor Europe-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Ксавьер Мартинет онцоллоо.