Хьюндай Мотор групп 2023 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэнэ.

A- A A+
Хьюндай Мотор групп 2023 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэнэ.

Хьюндай Мотор группийн Хьюндай Мотор компани болон Киа Корпораци хамтран ФИФА-гийн албан ёсны түншээр Австрали, Шинэ Зеланд 2023 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэх болсноо зарлалаа.

Hyundai Motor Group-ын ерөнхийлөгч Карл Ким хэлэхдээ "Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн спорт олон жилийн турш асар их амжилт гаргаж, өөрийн бие даасан дагалдагчдыг бий болгож, урьд өмнөхөөсөө илүү цэцэглэн хөгжиж байна." "Хьюндай Мотор Групп сүүлийн 24 жилийн турш хөлбөмбөгийн агуу спорттой хамт энэ аялалд явж байгаадаа бахархаж байгаа бөгөөд ирэх жилүүдэд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийг дэмжихийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.

Хьюндай Мотор болон Киа нь FIFA-гийн албан ёсны авто түншийн хувьд Австрали, Шинэ Зеландад (NZ) болох тэмцээний үеэр тээвэрлэлтийн бүх асуудлуудыг хариуцах болно. Дэлхий даяар түгээх өргөн сүлжээгээ ашиглан тэд баг бүрэлдэхүүн, албан тушаалтнууд, VIP зочид төлөөлөгчид болон бусад зочдод үйлчлэхээр байгальд ээлтэй бүрэн цахилгаан автомашинуудыг санал болгож байгаа юм.

Hyundai Motor нийт 371 автомашиныг (Австралид 235, Шинэ Зеландад 136) нийлүүлэх бөгөөд албан ёсны тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслол 7-р сарын 3-нд Сидней хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон байна.