Hyundai Motor Group iREX 2025 дээр бүрэн автономит “MobED” хөдөлгөөнт робот платформоо танилцуулла

A- A A+
Hyundai Motor Group iREX 2025 дээр бүрэн автономит “MobED” хөдөлгөөнт робот платформоо танилцуулла

Hyundai Motor Group Япон улсын Токио хотод болсон International Robot Exhibition 2025 (iREX 2025) үзэсгэлэн дээр өөрсдийн анхны цувралаар үйлдвэрлэхэд бэлэн автономит хөдөлгөөнт робот платформ MobED (Mobile Eccentric Droid)-ийг олон нийтэд танилцууллаа.

Анх CES 2022 дээр концепц загвараар танилцуулагдаж байсан MobED нь энэ удаа хиймэл оюун ухаанд (AI) суурилсан, бүрэн бие даан хөдөлж ажиллах боломжтой, үйлдвэрлэлд нэвтрэхэд бэлэн загвар болж хөгжжээ. Уг роботыг Hyundai Motor Group-ийн Robotics LAB бүтээсэн байна.

MobED нь iREX 2025 үзэсгэлэнгийн Hyundai Motor Group-ийн танхимд (12-р сарын 3–6) гол бүтээгдэхүүнээр дэлгэгдэж байгаа бөгөөд танилцуулга бичлэгүүдийг компанийн албан ёсны YouTube сувгаас үзэх боломжтой.

MobED гэж юу вэ?

MobED нь зүгээр нэг хөдөлдөг робот биш. Харин:

•Аж үйлдвэр,

•Үйлчилгээ,

•Өдөр тутмын хэрэглээ

зэрэг олон салбарт ашиглах боломжтой шинэ үеийн ухаалаг робот платформ юм.

Hyundai Motor Group-ийн зүгээс MobED нь дэлхийн роботын зах зээлд шинэ стандарт тогтоож, хүн ба робот хамтдаа орших ирээдүйг хурдасгана гэж онцолжээ.

MobED-ийн гол онцлогууд

MobED-ийн технологи гурван үндсэн чиглэлд суурилсан:

Ухаалаг хөдөлгөөн (Adaptive Mobility) – техник хангамж

Байгалийн мэт автономит удирдлага (Intuitive Autonomy) – програм хангамж

Олон талын хэрэглээ (Infinite Journey) – ашиглалт

Ухаалаг хөдөлгөөн – хаана ч тогтвортой

MobED нь тусгай эксцентрик удирдлагын механизм ашигласнаар:

•Тэгш бус, налуу зам дээр өөрийн өндрөө болон байрлалаа автоматаар тохируулна

•Нарийн дотоод орчноос эхлээд гаднах бартаат замд ч саадгүй хөдөлнө

•Автомашины салбарт ашигладаг өндөр чанарын инженерчлэлтэй тул бат бөх, найдвартай

Эдгээр технологийн ачаар MobED нь орчин бүрт тусгайлан өөр робот зохион бүтээх шаардлагагүй болж, нэг робот олон нөхцөлд ажиллах боломжтой болж байна.

Товчхондоо, MobED бол ирээдүйн хот, үйлдвэр, үйлчилгээний салбарт бодитоор ашиглагдах ухаалаг, дасан зохицох чадвартай робот платформ юм.