• Hyundai Motor Group нь Инчёны олон улсын нисэх онгоцны буудлын корпорацтай хамтран хиймэл оюун ухаанд суурилсан цахилгаан автомашины автомат цэнэглэгч роботын (ACR) үйлчилгээг арилжааны түвшинд нэвтрүүлнэ
• Аюулгүй байдлын гэрчилгээтэй ACR нь буудал дээрх хэрэглэгчийн тав тух, аюулгүй байдлыг нэмэгдүүлж, ухаалаг нисэх онгоцны буудлын шийдэлд хувь нэмэр оруулахын зэрэгцээ Hyundai-ийн робот техник ба автоматжуулалтын салбарыг өргөжүүлнэ
• Инчёны нисэх онгоцны буудал нь ACR үйлчилгээний туршилтын талбар болж, хэрэглээний үр ашиг, хэрэглэгчийн сэтгэгдлийг цуглуулах үүрэг гүйцэтгэнэ
• Энэхүү хамтын ажиллагаа нь дэлхийн хэмжээнд тээврийн дэд бүтцэд ACR үйлчилгээг өргөтгөж, ирээдүйн хөдөлгөөний шийдлүүдийг дэмжих зорилготой
СӨҮЛ, 2025 оны 5-р сарын 23 – Hyundai Motor Group нь Инчёны олон улсын нисэх онгоцны буудлын корпорацтай (IIAC) стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан цахилгаан автомашины автомат цэнэглэгч робот (ACR)-ийг нисэх онгоцны буудалд туршилтаар ашиглахаар тохиролцлоо.
Энэ зорилгоор Групп болон IIAC нь өнөөдөр хамтран ажиллах Хамтын ойлголцлын санамж бичиг (MoU)-т гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Hyundai Motor Group-ийн cудалгаа, хөгжүүлэлтийн газрын ерөнхийлөгч Хүи Вон Янг, Инчёны нисэх буудлын корпорацын ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Хак Жэ Ли болон хоёр талын бусад албаныхан оролцов.
Тус төслөөр дамжуулан Групп нь өөрийн хөгжүүлж буй робот техникийн шийдэл болон хиймэл оюун ухааны технологийг ашиглан EV цэнэглэх үйл явцыг автоматжуулах, зорчигчдын нэмэгдэх урсгалд зохицсон шийдэл боловсруулах зорилготой. Ингэснээр Инчёны нисэх онгоцны буудлыг “Авиацийн хиймэл оюун ухааны инновацын төв” болгон хөгжүүлэх 4.0 эринд шилжихэд хувь нэмэр оруулна.
IIAC-ийн ерөнхийлөгч Хак Жэ Ли:
“Энэхүү түншлэл нь Инчёны нисэх онгоцны буудлын үйлчилгээний түвшин болон үйл ажиллагааны үр ашигт ихээхэн ахиц авчирна. Цаашид бид дэвшилтэт технологи, бат бөх дэд бүтцэдээ тулгуурлан дэлхийн тэргүүлэх дижитал нисэх буудал болон хөгжих зорилготой.”
Төслийн хүрээнд талууд аюулгүй байдлын баталгаажуулалттай ACR төхөөрөмжийг бүрэн шалгаж, хэрэглэгчдэд аюулгүй ашиглах орчин бүрдүүлнэ. Уг робот нь өмнө нь БНСУ-ын KC гэрчилгээ, мөн Европын холбооны CE аюулгүй байдлын гэрчилгээг авч баталгаажсан байна.
Цаашид Групп болон IIAC нь EV цэнэглэгч роботын үйлчилгээг дотоодын болон олон улсын тээврийн дэд бүтцүүд — нисэх онгоцны буудал, далайн боомт, төмөр зам зэрэгт өргөжүүлэх зорилготой.
Hyundai Motor Group-ийн Robotics LAB нь өмнө нь Сөүлийн Factorial Seongsu дахь “роботод ээлтэй барилга” төслөөр ACR туршилтыг хийж байсан бөгөөд энэ туршлагад тулгуурлан Инчёны онгоцны буудлын аюулгүй байдлыг хангах, Robotics Total Solution (RTS) нэвтрүүлэх зорилт тавьж байна.
Групп нь робот төхөөрөмж, програм хангамж, ACR системийн гүйцэтгэлийг сайжруулах шийдэл, ухаалаг зогсоолын систем, мөн нисэх онгоцны буудлын онцлогт нийцсэн цэнэглэх сценарийг боловсруулахаар ажиллана.
Харин IIAC нь нисэх буудлын талбайг туршилтын орчин болгон ашиглуулж, төхөөрөмжийн ашиглалтын үр дүнг баталгаажуулах, хэрэглэгчийн санал хүсэлтийг цуглуулах үүрэг гүйцэтгэнэ.