Hyundai Motor Company дахин шинэлэг дизайн, бүтээлч байдлаараа үнэлэгдэж, нэр хүндтэй International Design Excellence Awards (IDEA) 2025-д нийт найман шагнал хүртлээ.
1980 онд АНУ-ын Аж үйлдвэрийн дизайнеруудын нийгэмлэг (IDSA)-аас санаачилсан IDEA нь дэлхийн хамгийн нэр хүндтэй дизайн өрсөлдөөнүүдийн нэг бөгөөд жил бүр шинэлэг дизайн, хэрэглэгчид өгөх үр ашиг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг үнэлж шилдгүүдийг тодруулдаг.
“IDEA-аас энэхүү үнэлгээг авсандаа бид үнэхээр баяртай байна. Энэ нь хөдөлгөөнийг илүү ухаалаг болгохоос гадна амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа тусгасан инновацийн дизайн хийхэд чиглэсэн бидний тууштай байдлыг нотолж байна” гэж Hyundai болон Genesis-ийн дэлхийн дизайны ахлах захирал, дэд ерөнхийлөгч СангЮп Ли онцлов. “Бид цаашид ч автомашин, орон зай, үйлчилгээний салбарт дизайн дахь шинэ хязгаарыг нээж, Hyundai Motor-ын дэлхийн брэндийн үнэ цэнийг улам бэхжүүлэх болно.”
Автомашин, тээврийн хэрэгслийн ангилалд
•IONIQ 9 цахилгаан хөдөлгүүртэй том оврын SUV → Хүрэл медаль
•Шинэ үеийн дээд зэрэглэлийн SUV PALISADE → Финалист
•Устөрөгчийн хөдөлгүүртэй концепт машин INITIUM → Финалист
Дизайн ангилалд
•CX Smart Farm (Hyundai Motor Group Innovation Center Singapore – HMGICS) → Мөнгө медаль
•Na Oh ресторан → Финалист
Эдгээр бүтээлүүд нь үйлдвэрлэлийн орчинд байрлаж байсан ч шинэлэг орон зайн шийдэл болон брэндийн олон талт үнэ цэнийг харуулснаараа онцлог байв.
Мөн дэлхийн анхны роботжуулсан харилцан үйлчлэлтэй ухаалаг ферм болох CX Smart Farm нь жилд нэг л төслийн хүртдэг онцгой шагнал болох Curator’s Choice Award-ыг хүртсэн нь онцгой амжилт боллоо. Энэ нь Hyundai Motor компанийн хоёр дахь дараалсан ялалт бөгөөд өнгөрсөн 2024 онд “Hyundai Heritage: Retrace Collection Book ‘PONY’” бүтээлээр энэхүү шагналыг хүртэж байсан юм.